blog

“Хариуцлагатай уул уурхай” бүсчилсэн чуулга уулзалт

МУУҮА нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, ОҮИТБСЗ-ийн Ажлын албатай хамтран эрдэс баялгийн салбараас орон нутагт үлдэх үр өгөөжийн талаар холбогдох судалгаанд суурилсан, бодит мэдээллийг Нутгийн удирдлага, иргэдэд хүртээмжтэй хүргэх, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор бүсчилсэн Хариуцлагатай уул уурхай чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулан ажиллаж байна.

  • Хангайн бүсийн чуулга уулзалтыг 2023 оны 5 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Эрдэнэт

хотод (УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, АМЕП 2 хөтөлбөртэй хамтран)

  • Төвийн бүсийн чуулга уулзалтыг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Дархан хотод, (УУХҮЯ, ОҮИТБСЗ-тэй хамтран)
  • Баруун бүсийн чуулга уулзалтыг 2023 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Алтай хотод, (УУХҮЯ, АМГТГ, Хан Алтай ресурс” ХХК, “МоЭнко” ХХК, ОҮИТБСЗ-тэй хатмран)
  • Зүүн бүсийн “Хариуцлагатай уул уурхайн өдөрлөг” арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод тус тус зохион байгуулав. (УУХҮЯ, АМГТГ, “Степ голд” ХХК, “Цайрт минерал” ХХК, “Шинь Шинь” ХХК, ОҮИТБСЗ-тэй хамтран)

 

Чуулга уулзалтуудаар дамжуулан төрийн байгууллагаас шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөл, иргэний нийгмийн төлөөлөл, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 943 оролцогчдод эрдэс баялгийн салбарын нэгдсэн мэдээллийг хүртээмжтэй, үнэн зөв байдлаар хүргэж ажиллалаа.

Мөн тус арга гол үр дүн нь тус салбарын голлох оролцогч талууд болон нутгийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөллүүдэд салбарын үнэн зөв мэдээ мэдээллийг хүргүүлж цаашид хэрхэн зөв оролцоогоо хангах талаар чиглүүлж өгсөн нь төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад томоохон алхам болсон. Арга хэмжээний үеэр орон нутгийн захиргааны байгууллагын төлөөллүүдээс тус арга хэмжээг үр дүнтэй байгааг онцлон жил бүр зохион байгуулж байх талаар санал хүсэлтийг зохион байгуулагч нарт ирүүлж байсан.

 

 

 

 

Хуваалцах :