blog

IMARC Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулган

IMARC-Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад МУУҮА нь 2022 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд Австрали улсын Сидней хотод 2023 оны 10-р сарын 31-ээс 11-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад УУХҮЯ, хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж Монгол улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллалаа.

Чуулга уулзалтын эхний өдөр Монгол улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор “Монголын хөтөлбөр” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд УУХҮЯ, Эрдэнэс Монгол нэгдэл, Хан Алтай Ресурс ХХК, Занаду Майнз ХХК, ABM, AMEP зэрэг байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж оролцлоо. Тус арга хэмжээний хурлын заал, оройн хүндэтгэлийн арга хэмжээг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хариуцаж ажилласан.

Хуваалцах :