blog

Future engineers-2030

МУУҮА-ийн санаачилгаар салбарын боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг таниулах, бэлтгэх, уул уурхайн салбарын мэргэжлийн талаар мэдлэг олгох зорилгоор “Fu­ture Engineers 2030” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, БНХАУ-ын их сургуулиудын консорциум (China campus net­work)-тай хамтран 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 500 ахлах ангийн сурагчдын дунд Future Engineers 2030 арга хэмжээг зохион байгууллаа. Төслийн 2 дахь уулзалтыг Уул уурхайн долоо хоног 2023 арга хэмжээний үеэр МУУҮА-ийн гишүүн “Ньюком” ХХК-тай хамтран уул уурхай, байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулж тэдний сонгосон мэргэжлийн үнэ цэн, цаашдын эрэлт, хэрэгцээний тухай илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулж уул уурхай, байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж 6 сурагчдад тэтгэлэг гардууллаа.

 

 

Хуваалцах :